Thursday, November 17, 2016

Компьютер нь дараах зүйлүүдээс бүрддэг 3 Гаралтын төхөөрөмж

Монитор

Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дїрс, зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм. Єєрєєр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллїїд, программ хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтїїд бїгд энэ л тєхєєрємжийн дэлгэц дээр харагддаг билээ.
Тэгвэл дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 ойлголт, хэллэг байдаг. Эдгээр нь нэг юмуу эсвэл нэг бїхэл юмыг хоёр янзаар нэрлээд байна уу гэсэн асуулт гарч болох юм.
Монитор гэдэг нь компьютер дэхь зїйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид тєхєєрємжийг хэлдэг. Харин display нь зєвхєн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нєгєєдєє багтаж байдаг нэг бїхэл зїйл (эд анги) юм.
Жишээ нь: Хэрэглэгч та зарим нэг зургийн файлийг нээх їед . . . cannot displayed!!!гэсэн алдааны мэдээлэлтэй таардаг. Харин . . . cannot monitored !!! гэж гардаггїй. Мєн зєєврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зєєврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюуширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог. 
Дээрхээс їзэхэд ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хїмїїс дэлгэцийг монитор, display хоёрын аль алинаар нь дууддаг.

Монитор хэдэн янз вэ?
Мониторын ялгаа гэвэл тэр нь дотроо хэдэн инчийн ямар тєрлийн дисплейтэй гэдгээр тодорхойлогддог. Харин дисплейг доорх їзїїлэлтїїдээр тодорхойлно.
Өнгө ба resolution (єнгє ялгаруулалт)
Анхны компьютерїїдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол єнєєдєр ихэвчлэн єнгєт дэлгэцтэй мониторуудыг їйлдвэрлэх болсон байна. Энэ їзїїлэлтийг тайлбарлахад pixel -ийн тухай мэдэх шаардлагатай юм.
Харин хэдэн єнгєєр харуулж чадаж байгаагаас уг дисплейний єнгєний їзїїлэлт тодорхойлогддог байна.
- Monohrome display Adapter нь хар цагаан хоёр єнгєтэй, 1970 онд гарсан.
- CGA (Color Graphics Adapter) нь 1981 онд гарсан, єнгєр ялгаруулалт нь хєндлєнгєєр 320 pixel, босоогоор 200 pixel хїртэл байх ба дєрвєн єнгєтэй.
- EGA (Enhanced Graphics Adapter) нь 1984 онд гарсан, арван зургаан єнгєтэй, хєндлєнгєєр 640 босоогоор 350 pixel -тэй.
- VGA (Video Graphics Array) ийг 1987 онд гаргасан бєгєєд 640 x 480 pixel бїхий 16 єнгєтэй, эсвэл 320 x 200 pixel бїхий 256 єнгєтэй байхаар сонгож болдог.
- XGA (Extended Graphics Array) нь 1990 онд гарсан 800 x 600 pixel бїхий 16,000,000 єнгєтэй эсвэл 320 x 200 pixel бїхий 65,536 єнгєтэй байхаар сонгож болдог.
- SVGA (Super Video Graphics Array) нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 єнгийг 800 х 600 pixelтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280 x 1024 эсвэл 1600 x 1200 pixelтэй байхаар сонгох боломжтой байдаг.
Дэлгэцийн хэмжээ
Мониторын дэлгэцийг тїїний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 12, 13, 15, 17 инчийн дисплейтэй байдаг.
Їйлдвэрлэсэн технологи
Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм. Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бїтээгддэг. Бусад тєрлийн технологиор бїтээгдсэн дисплейнїїд маш нимгэн байдаг бєгєєд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна.
Энэ тєрлийн дисплейд
LED - гэрлэн диодын
LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн дисплейнїїд багтдаг. 

Принтер (хэвлэх тєхєєрємж)
Компьютерийн дэлгэцэн дээр гарч буй тєрєл бїрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах боломж бїхий тєхєєрємжийг принтер гэнэ. Мэдээлэл нь текст, дїрс, фото зураг, хїснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, тєрєл, їнэ єртєгєєрєє хоорондоо ялгаатай байдаг.
Принтерийг дотор нь хэвлэх тєрлєєр нь dot- matrix буюу матрицийн принтер, inkjet буюу черниллэн хортой принтер мєн сїїлийн їед єргєн нэвтэрч буй laserjet буюу лазерийн принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, єнгєт гэж 2 тєрєлтэй байдаг. Єнгєт принтерийн нэг хуудас хэвлэх єртєг нь монохром лазер принтертэй харьцуулахад єндєр байдаг хэрнээ хэвлэлтийн хурд нь удаан байдаг.
Сїїлийн їед олон їйлдэлтэй принтерийг олноор їйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх тєдийгїй хувилах, факс дамжуулах, хїлээн авах, сканердах зэрэг їйлдлїїдийг хийдэг. Факс боловсруулалтын хувьд модемын хурд 14.4 кбит/с байдаг бєгєєд Brother MFC-7150c, Brother MFC-8300, 8600, HP LaserJet 3100 xi загварууд телефон аппараттай байдаг. Сканердахын тухайд HP office Jet R80, HP office Jet T65 принтерїїд дэх цэгийн оптик нягтшил ихтэй тєдийгїй хар цагаан болон єнгєт горимд скан хийдэг байна. Харин HP OfficeJet R80, Brother MFC-8300, 8600 принтерїїд нэг минутанд 11-12 хуудас хувилдаг бол ихэнх принтерїїд нь 3-5 хуудас хувилах хїчин чадалтай байдаг байна.
Принтер нь компьютерт 2 тєрлийн портоор залгагддаг. Хамгийн єргєн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нєгєє нь сїїлийн їед ашиглагдаж буй єндєр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм.
Принтерийн чанарыг їнэлэх 4 хїчин зїйл:
Єнгє 
Ямар нэгэн дїрс, зурагтай материалыг хэвлэхэд єнгє гол хїчин зїйл болдог. Єнгєт принтер нь хар цагаан болон єнгєт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зєвхєн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно.
Resolution (єнгєний ялгарал)
Принтерийн єнгєний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн єнгєний ялгарлын тохиргоог 150 dpi болгоод нэг хуудас хэвлэх, мєн 300 dpi болгоод єєр нэг хуудас дээр нэг ижил текстийг хэвлэхэд 300 dpi тохируулгаар хэвлэсэн хуудас нєгєєгєєсєє илїї тод харагддаг.
Хурд 
Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Єнгєт принтерийн хурд удаан байдаг байна. Їнэ єртєг ихтэй принтерїїд ихэвчлэн хурд ихтэй тїргэн хэвлэдэг байна. Зарим удаан принтерїїд 3-6 хуудсыг минутанд хэвлэх нь ч бий.
Санах ой
Ихэнх принтерїїд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Єєрийн гэсэн санах ойтой принтер нь дїрс, зурагтай болон хїснэгтэн материалыг хурдан хэвлэдэг.
Принтерийг HP буюу Hewlett Packard, EpsonXeroxOkidata зэрэг корпорациуд їйлдвэрлэн гаргадаг. Жишээлбэл: Epson Stylus Color 440, HP DeskJet 612C, 812C, HP LaserJet 5L, Xerox DocuPrint C11, Okidata Okipage 12I гэх мэт.

CPU
Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмїїд їйлдвэрлэдэг. Єндєр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM тєрлийн болон IBM компьютертэй зохицохуйц CompaqDellGatewayToshibaзэрэг компьютерїїд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh тєрлийн компьютерїїд Motorola чипийг хэрэглэдэг.
RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun MicrosystemHewlett-Packard болон Digital Equipment(DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.
Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium II, Pentium III тєрлийн чипїїдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илїї болж, ингэснээр їйлдлийг богино хугацаанд гїйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сїїлийн 3 оронгоор нь нэрлэдэг. Жишээ нь 386SX, 486DX гэх мэт.
Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипїїдийг гаргаснаас хамгийн сїїлийн їед Power????? чипийг їйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыгmegahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг. Intel фирмийн хамгийн анхны їйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сїїлд гаргасан Pentium III чипийн процессорын хурд 1GHz юм.

КОМПЬЮТЕР ГЭЖ ЮУ ВЭ?

Элэктроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг  компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийш дангаар нь ашиглах боломжгүй  бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
  • Hardware(техник хангамж)
  • Software(программ хангамж)
  • Өгөгдөл, мэдээлэл(төрөл бүрийн мэдээлэл)
  • Гарын авлага, материал(компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
  • Хэрэглэгч(компьютерийг ашиглах хүн)
  • Холболт( телефон утас, радио шугам, утасгуй холболт, сансарын холболт г.м)
Компьютер нь доорх зүйлүүдээс бүрддэг:
  • Санах ой
  • Өгөгдөлийг хадгалах төхөөрөмжүүд: хатуу диск, уян диск, компакт диск, tape төхөөрөмж
  • Оролтын төхөөрөмж: гар, хулгана, микрофон
  • Гаралтын төхөөрөмж: дэлгэц, принтер, чанга яригч
  • Төв процессор(CPU): бүх үйлдлийг төв процессорт боловсруулдаг
Компьютерийг хүчин чадлаар, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг:
  • Microcomputer буюу персонал компьютер – микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьтер юм.
  • Workstation – персонал компьютерийг бодох  илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар илүү сайн байдаг.
  • Minicomputer – хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсарын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.
  • Mainframe – овор хэмжэээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.
  • Supercomputer – асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персонал компьютераас 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиудад энэ supercomputer-ийг ашигладаг.
Компьютер нь ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацаа, орон зайн саадыг арилгахад нэмэр болох хэрэгсэл боловч түүнийг ашиглахад гарах зардлыг аль болохоор багасгахыг эрмэлзэх шаардлагатай. Үүний нэг хэлбэр нь компьютер, түүний дагалдах төхөөрөмжүүдийг ариг гамтай буюу, дагалдах баримт бичигт нь заасан нөхцлийг бүрдүүлэн хэрэглэх явдал юм.
Компьютер нь дисплей, гар, процессорын хайрцаг, mouse, хэвлэгч, модем, чанга яригч, микрофон, видео камер, жойстик зэрэг наад захын, цаашилбал бидний мэдэх бүх төрлийн ахуй (индүү, зуух, дохиоллын хэрэгслүүд, камер, зурагт, дуу болон дүрс бичгийн хэрэгслүүд гм)-н болон үйлдвэрлэлийн хэрэгсэл,  төхөөрөмжүүд (датчикууд, угсрах шугам, цахилгаан, дулааны удирдлага, станокууд гм)-тэй тэдгээрийн хаана байгаагаас нь үл хамааран(хажууд, алс зайд гм) иж бүрдэл болон ажилладаг юм. Практикаас харахад тэдгээрийг ашиглахдаа  ус, чийг, халалт, хөрөлт, доргио, тоосноос хэр зэрэг хамгаалнав, төдийчинээн найдвартай ажилладаг ажээ.
Мөн компьютерт ажлын байрны ашигтай зайгаа ихээр эзлүүлэх шаардлагагүй юм. Хэвтээ процессортой бол дисплейг дээр нь, босоо бол ширээний хажууд процессор тогтоогч хийж байрлуулбал зай хэмнэх ач холбогдолтой. Процессор тогтоогчийг нийлэг, төмөр болон бусад  утсаар ганзагалах хэлбэрээр хийж болохын зэрэгцээ, мод, төмрөөр тавиур хэлбэртэйгээр хийж болно.
2.Компьютерийн техникийн үүсэл, хөгжил
Хүний нийгэм үүссэнээс хойш биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилт нь оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилтэй харьцуулахад XIX зуун хүртэл харьцангуй хурдтайгаар хөгжиж ирсэн. Нийгмийн хөгжлийн явцад хүний сэтгэн бодох, тооцоолох үйл ажиллагааг орлох техник хийх санаа, зорилго хүний анхаарлыг их татаж байв. Олон зуун жилийн туршид хүн төрөлхтний бүтээсэн уурын хөдөлгүүр, суурь машин, нисэх онгоц зэрэг нь цөм хүний биеийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, хүний ажиллах чадварыг тал бүрээр хөгжүүлж, шинэ бололцоог нэмэгдүүлж иржээ. Харин компьютерийг зохион бүтээснээр хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх, тооцоолох, сэтгэн бодох авьяас чадварыг хөгжүүлэх бололцоог олгосон байна. Манай эриний 60-аад оны дунд үеэс хатуу биеийн физикт технологийн хувьсал гарч, микроэлектроникийн салбар шинжлэх ухаан биеэ даан эрчимтэй хөгжсөний үр дүнд 1971 онд мэдээлэл боловсруулах чадвартай “микропроцессор” гэдэг бичил элементийг бүтээснээр тооцоолох техникийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн байна. Одоогоос 150 гаруй жилийн өмнө Английн математикч Чарльз Беббидж(1792-1871) анх удаа арифметикийн дөрвөн үйлдэл гүйцэтгэх чадвар бүхий тоо бодох машины төслийг зохиосон байна.